Dark Light
Нийгэм | 2021-04-06

Баянзүрх дүүрэг дархлаажуулалтаар тэргүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хоёрдугаар сарын 23-наас иргэдийг дархлаажуулах ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд 414382 иргэнийг дархлаажуулаад байгаа бол үүнээс Улаанбаатар хотод 372876 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Харин дүүргүүдийн хувьд Баянзүрх дүүрэг дархлаажуулалтаараа тэргүүлж байна. Тодруулбал, гуравдугаар сарын 9-нөөс дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэл 120 мянга гаруй иргэнийг дархлаажуулаад байгаа юм. Тус дүүрэгт 15 цэгт 23 багийн 313 эмч, эмнэлгийн ажилтан болон цэг бүрд хоёр тусгай чиг үүргийн алба хаагчид ажиллаж байна.
Цэгүүдийн хувьд 12 цэгт дүүргийн 28 хорооны иргэдийг, үлдсэн гурван цэгт Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн ажилтан, алба хаагчдад дархлаажуулалт хийж байгаа юм.
Иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд дархлаажуулалт хийж буй цэгт дараалал үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хороон Засаг дарга нараар дамжуулж дүүрэг, нийслэлээс гарсан шийдвэр, мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэн ажиллаж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10