Dark Light
Нийгэм | 2021-04-06

Завхан аймаг халдварын голомтоо бүрэн хумисан тул улбар шар түвшнээс шар түвшинд шилжлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл сумын халдвартай иргэдийн ойрын болон дам хавьтлын нийт 120 иргэний PCR шинжилгээнээс 118 иргэний шинжилгээ "Сөрөг", тусгаарлан ажиглах байрнаас Халдвартын тасаг руу шилжүүлсэн 2 иргэний 1 нь халдвар авсан нь батлагдаж, 1 иргэний сорьцыг дахин уншуулж байна. 

Хоёр удаагийн PCR шинжилгээний хариугаар Завхан аймаг халдварын голомтоо бүрэн хумисан нь батлагдсан тул коронавируст халдварын тархалтыг "Улбар шар" түвшнээс "Шар" түвшинд шилжүүллээ. 

ЗАВХАН АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБЫН ШИЙДВЭР

1.Хоёр удаагийн PCR шинжилгээгээр Завхан аймаг халдварын голомтоо бүрэн хумисан нь батлагдсан тул коронавируст халдварын тархалтыг "Улбар шар" түвшнээс "Шар" түвшинд шилжүүллээ. 

2. Дөрөвдүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Eрөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар анги Мягмар, Пүрэв гарагт, 6-12 дугаар анги Даваа, Лхагва, Баасан гарагт танхимаар, бусад өдрүүдэд цахимаар хичээллэнэ. 

3. Цэцэрлэгийн 5 настай бэлтгэл бүлэг танхимаар, бусад бүлэг цахимаар хичээллэнэ. 

4. Архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг 2021 оны 4 сарын 30 хүртэл хязгаарласан хэвээр байна . 

5. Тосонцэнгэл, Улиастай сумаас бусад сум руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. 

6. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг хяналтаас гаргаж, тусгаарлан ажиглах байрны 8 иргэнийг 7 хоногийн гэрийн тусгаарлалтад шилжүүлнэ. 

7. Худалдаа, үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримталж 08:00-22:00 цагийн хооронд ажиллана. 

8. Мэргэжлийн хяналтын газраас үсчин, гоо сайхан, халуун усны үйл ажиллагаанд хатуу хяналт тавьж ажиллана. Дээрх үйлчилгээний байгууллагууд цахимаар захиалга авч, нэг дор олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй үйлчилнэ.

ЗАВХАН АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10