Dark Light
Нийгэм | 2021-04-07

Нийт 18 аймгаас 1700 тохиолдол бүртгэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүүлийн 24 цагийн хугацаанд орон нутагт 113 хүнэс халдвар илэрснээр, нийт тохиолдол 1700 боллоо. 

Дорнод аймагт өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоёр тохиолдол бүртгэгдсэнээр 21 аймгийн 18-д нь Ковид-19-ийн халдвар илрээд байна. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд халдвар тархаагүй гурван аймаг үлджээ. Тодруулбал, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай аймагт халдвар бүртгэгдээгүй тул эдгээр аймгуудын иргэд, удирдлагуудыг халдвар алдахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг хүслээ.

Улаанбаатар хотоос гадна Төв аймагт халдварын тохиолдол хамгийн өндөр байна. Тус аймагт сүүлийн 24 цагт 30 хүнээс халдвар илэрснээр нийт тохиолдол 323 болжээ.

Сүүлийн 24 цагт халдвар бүртгэгдсэн аймгууд: 

Өвөрхангай 30

Архангай 23

Төв 30

Сэлэнгэ 5

шинээр Дорнод 2

Дорноговь 4

Баянхонгор 3

Завхан 2

Ховд 4

Хөвсгөл 3

Дархан-Уул 1

Орхон 5

Булган 1


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10