Dark Light
Нийгэм | 2021-04-08

Нэг удаагийн амны хаалтнаас дээж авч, 4 үзүүлэлтээр шинжилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МХЕГ-ын даргын баталсан 2021 оны 01/55 дугаартай удирдамж, Дархан-Уул аймгийн онцгой комиссын хурлаас өгсөн үүрэг даалгаврын дагуу эмийн сангуудад худалдаалагдаж буй нэг удаагийн амны хаалтны ариун чанарт төлөвлөгөөт бус шалгалт хийсэн. Шалгалтанд 8 эмийн санг хамруулж, шинжилгээний бичиггүй худалдан борлуулж байсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн нэг удаагийн амны хаалт, Монгол улсын “Нахиа” эмийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн нэг удаагийн амны хаалтнаас тус тус дээж авч, 4 үзүүлэлтээр шинжлүүлэхэд хөгц, мөөгөнцөр, колиформ бактери, Staphylococcus aureus, Pseudomonas aeruginosa илрээгүй, “Эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэл” 2-р хэсэг “Амны хаалт техникийн шаардлага” MNS 6623-2:2016 стандартын шаардлагыг хангаж байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16