Dark Light
Нийгэм | 2021-04-08

Архангай аймагт шинээр 7 тохиолдол батлагдаж 23 хүн эдгэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн Ковид-19 халдварын нөхцөл байдлын мэдээллийг аймгийн онцгой комиссоос мэдээллээ. Сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын 641 сорьцонд PCR шинжилгээ хийж, шинээр илэрсэн 7 тохиолдол бүртгэгдлээ. 

Үүнд: 

Эрдэнэбулган суманд – 3, 

Эрдэнэмандал суманд – 2, 

Хайрхан  суманд – 1

Чулуут суманд – 1  тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. 

Ийнхүү аймгийн хэмжээнд нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 125 болов. 

Эрдэнэбулган – 93 тохиолдол

Хайрхан – 12 тохиолдол 

Эрдэнэмандал – 15 тохиолдол

Ихтамир – 1

Чулуут - 1

Батцэнгэл – 3 тохиолдол бүртгэгдлээ.   

Хэвтэн эмчлүүлж байгаа 83 иргэнээс биеийн байдал хүндэвтэр 13, хөнгөн 70 иргэн эмчлүүлж байна. Мөн сүүлийн 24 цагийн байдлаар нэмж 23 өвтөн эдгэрч, эмнэлгээс гарсан ба нийт эдгэрсэн тохиолдол 42 боллоо. 

Ойрын хавьтлын 1431 иргэнээс  тусгаарлах байранд – 20, гэрийн тусгаарлалтад 1411 иргэн байна. Харин 2-р хавьтлын 2816 иргэн мөн гэрийн тусгаарлалтад байна. Эрдэнэмандал суманд 18 ортой, Хайрхан суманд 6 ортой тусгай эмнэлэг дэлгэн батлагдсан тохиолдлуудыг эмчилж эхэллээ.  

Батлагдсан тохиолдлуудын хувьд ойрын болон дам хавьтлын иргэдээс илэрсэн бөгөөд Эрдэнэмандал суманд буяны ажил явдлаас голомтолсон халдвар тархаад байна. Чулуут сумын тохиолдлын хувьд түргэвчилсэн оношлуураар гарсан сул эерэг тохиолдол PCR шинжилгээгээр батлагдлаа. 

Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулаж 2021 оны 04-р сарын 07-ны өдөр 1358 хүнийг дархлаажуулав.  

Мөн сүүлийн 24 цагт 7 обьекын 1055 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн байна.  

Эх сурвалж: Архангай аймгийн Засаг даргын тамгын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10