ЭМЯ-аас цаг үеийн мэдээлэл хийж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 554 хүнд шинээр коронавирусийн халдвар илэрч манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 12780 боллоо.
Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өчигдөр 1 хүн коронавирусний улмаас нас барсныг мэдээллээ.
Тэрээр: " Харамсалтай мэдээ байна. Сүүлийн 24 цагт дахин нэг хүн нас барлаа. Ингэснээр нас барсан хүний тоо 18 боллоо" гэлээ.
Мөн сүүлийн 6 хоногт өдөр бүр хүн нас баржээ.
Нас баралтыг тодруулбал:
Дөрөвдүгээр сарын 2-нд 58, 66 настай хоёр эмэгтэй
Дөрөвдүгээр сарын 3-нд нэг хүн
Дөрөвдүгээр сарын 5-нд 60 гаруй насны нэг эрэгтэй
Дөрөвдүгээр сарын 6-нд нэг хүн
Дөрөвдүгээр сарын 7-нд 4 хүн
Дөрөвдүгээр сарын 8 / өнөөдөр / 1 хүн нас барлаа.
АДМИН








Нийгэм






