Dark Light
Нийгэм | 2021-04-08

Ховд аймагт гэрийн тусгаарлалтад байсан иргэнээс халдвар илэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 07-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 08-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 123 сорьцод PCR шинжилгээ хийжээ. 

Энэ хугацаанд халдварын тохиолдол 2-оор нэмэгдэж 93 болсон бол 04 дүгээр сарын 08-ны өглөө 08:50 цагт 84 сорьцын шинжилгээний хариу гарахад 7 тохиолдол батлагдаж нийт батлагдсан тохиолдол 100 боллоо. 

Албаны эх сурвалж мэдээлсэнээр эхний 2 тохиолдол нь Халдвартын тасгийн Тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1 дүгээр хавьтлын буюу ажиглалтад авсан иргэдээс илэрсэн байна. Харин сүүлийн 7 тохиолдол нь гэрийн тусгаарлалтад байсан иргэдээс илэрчээ. 

Бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг-1”, “Тусгаарлах эмнэлэг-2”-т нийт 93 хүн эмчлүүлж байна. Сүүлд батлагдсан 7 тохиолдлыг өнөөдөр "Тусгаарлах эмнэлэг-2"-т зөөвөрлөн хэвтүүлнэ. 

2 өвчтөний биеийн байдал хүнд, 5 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. 

Маргаашнаас буюу 04 дүгээр сарын 09-ээс эхлэн зарим иргэдийг эмнэлгээс гаргаж дараагийн шатны тусгаарлалтад шилжүүлэх юм байна.

Өнөөдрийн  /2021.04.08-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд 85 тусгаарлан ажиглах байранд, 308 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Ойрын буюу 1 дүгээр хавьтлын 923 иргэн бүртгэгдээд байна.

Эх сурвалж: Ховд аймгийн Засаг даргын тамгын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10