ЭМЯ-ны өнөөдрийн /2021.04.08/ хурлаар"Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүс гадуур гараад байх вий" гэх иргэдийн асуултад тус яамны Эмнэлгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хариулт өгөв.
Тэрбээр "Энэ асуудалд зөвхөн эрүүл мэндийн салбарынхан хяналт тавихгүй. Захиргааны нэгжүүд, хороо хорин хяналт тавиад ажиллаж байна. Иргэдийн ухамсрын асуудал. Бид хамтдаа байж л энэ бүгдийн ард гарна гэдгийг ойлгох хэрэгтэй. Хууль хяналтын байгууллага байгаа учраас иргэд дураараа гараад явахгүй байх.
Иргэдийг тэгж гараад явахгүй гэдэгт итгэлтэй байна
Гэрээр эмчлүүлж байгаа иргэдийг эдгэрсэн гэж хэрхэн үзэх вэ?" гэх асуултад "10 хоногоос хойш халдвар тараах эрсдэл эрс бага болдог гэж ДЭМБ үзэж байна. Хөнгөн хэлбэрээр гэртээ эмчлүүлж байгаа иргэдийг 14 хоногоос хойш бүрэн эдгэрсэн гэж үзнэ" гэлээ.
АДМИН








Нийгэм






