Dark Light
Нийгэм | 2021-04-08

3 хоног ажиллаж 17,006 төгрөгийн цалин авсан эмчийн асуудалд тайлбар өгчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

3 хоног ажиллаж 17,006 төгрөгийн цалин авсан гэсэн эмчийн асуудал дээр Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвөөс дараах тайлбар мэдэгдлийн гаргажээ.

Мэдэгдэл 

2021 оны 4-р сарын 7-ны өдөр цахим орчноор БЗД-ийн вакцинжуулалтад 3 хоног ажиллаж, 1340 цагдаагийн алба хаагчийг вакцинжуулсан цалин орлоо гэсэн мэдээлэл цахим орчинд тарж олон хүний дургүйцлийг хүргэсэн тохиолдол гарлаа. Энэхүү олгосон 17,006 төгрөг нь ТҮЭМ-6,3 болох 842,702 төгрөгийг зохих журмын дагуу 1 цагийн цалин хөлсийг 1,5-аар тооцон нийтдээ 3 цагийн илүүдэл хөлсийг олгосон болно. Харин үндсэн цалинг тухайн хүний ажиллаж байгаа албан байгууллага олгох зохицуулалт үйлчилж байна.

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16