УОК-ын хуралдаанаас 4 сарын 10-наас 25-ны хооронд хатуу хөл хорио тогтоох санал гаргасан. Тухайн саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дараах шийдвэрийг гаргажээ. 

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Дөрөвдүгээр сар, тавдугаар сарыг вакцинжуулалтын сар болгоно гэдгийг өмнө нь мэдээлсэн. УОК, ЗГ, Эрүүл мэндийн салбар өнгөрсөн хугацаанд байж болох бүх чадлаа шавхаж ажилласан.

Вакцинжуулалтын хувьд Монгол улс дэлхийд тэргүүлж явж байна. 7 дугаар сарын 1-ний өдөр гэхэд зорилтот бүлгийн бүх иргэдийг вакцинжуулалтанд хамруулж дуусах зорилт тавин ажиллаж байна.

Вакцинжуулалтын эхний тунгаа хийлгэсэн хүмүүс халдвар авсан тохиолдол дэлхий дахинд их гарч байна. Тиймээс дараах шийдвэр гаргахад энэ зүйл их нөлөөлсөн. Вакцинжуулалтыг үр дүнгүй болгохгүйн тулд хөл хорио тогтоохоос өөр арга байхгүй. 

Дөрөвдүгээр сарын 10-наас 25-ны хооронд хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Сүүлийн тогтоож буй хөл хорио гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн хугацаанд хөл хорио тогтоохгүйг хичээж ажилласан. Эдийн засаг харьцангуй сэргэсэн гэж үзэж байгаа юм" гэлээ.