Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Дөрөвдүгээр сарын 10-наас 25-ны хооронд хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээр боллоо. Түүнчлэн хөл хорио тогтоосон хугацаанд иргэн бүрд 300 мянган төгрөгийг олгох болсон талаар Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллэв.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Манай улсад уушги орлуулах аппарат 1 ширхэг байгаа. Тус аппаратын тусламжтай 2 иргэн эдгэрч гарсан. Сүүлийн өдрүүдэд нас баралтын тоо нэмэгдэж байгаа. Голдуу архаг хууч өвчтэй, өндөр насны хүмүүс хүндээр өвчилж, хууч өвчин сэдэрч амь насаа алдах өндөр эрсдэлтэй байна" гэлээ.
АДМИН








Нийгэм






