Dark Light
Нийгэм | 2021-04-08

Өнөөдрийн 15:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 569.825 иргэн вакцинд хамрагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар танилцуулаа. Засгийн газрын хуралдаанаар дөрөвдүгээр сарын 10-наас 25-ны хооронд хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээр шийдвэрлэлээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд цаг үеийн мэдээллийг өглөө. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Өнөөдрийн 15:00 цагийн байдлаар 569.825 иргэн вакцины эхний тунгаа хийлгээд байна. ЭМЯ-наас дархлаажуулалтанд ажиллаж байгаа бүх эмч ажилчдад цаг тухай бүрт нь цалин хөлсийг нь олгож байгаа. Сүүлийн өдрүүдэд цахим орчинд яваад байгаа шиг зүйл болоогүй. Гурван цаг илүү ажилласан, түүнд нь тохирсон илүү цагийн цалинг нь олгосон байгаа" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10