Нийслэлд энэ сарын 10-наас 25-ны өдөр хүртэл Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан дараах 15 салбарын үйл ажиллагааг хязгаарлахгүй гэдгийг Засгийн газраас мэдээллээ.
Үүнд:
Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа
Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж түгээлт, тээвэрлэлт
Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
Улсын онц чухал обьектын үйл ажиллагаа, тэдгээрийн хангамжийн тээвэр
Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
Хот, суурингийн усан хангамж, ариутгал, татуургын ашиглалтын үйл ажиллагаа
Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх ажиллагаа
Банк
Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
Тусгай чиг үүргийн байгууллага
Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат
Төрийн захиргааны байгууллага /10-15 хувийг ажиллуулах/
Хүүхэд хамгаалал, асрах байгууллага
Оршуулгын үйл ажиллагаа
АДМИН








Нийгэм






