Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар танилцуулаа. Засгийн газрын хуралдаанаар дөрөвдүгээр сарын 10-наас 25-ны хооронд хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээр шийдвэрлэлээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Коронавирусний эсрэг вакцинжуулалтын эхний тунгаа хийлгэсэн 736 иргэн халдвар авсан. Өнөөдрийн байдлаар 500 мянга гаруй иргэд вакцины эхний тунгаа хийлгээд байна. Хөл хорио тогтоож байж вакцинжуулалтыг үр дүнгүй болгохоос сэргийлж чадна. Иргэдийн оролцоо өнөөдөр маш чухал байна" гэлээ.
АДМИН








Нийгэм






