Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар танилцуулаа. Засгийн газрын хуралдаанаар дөрөвдүгээр сарын 10-наас 25-ны хооронд хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээр шийдвэрлэлээ.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Монгол Улсын 3.3 сая иргэн бүрд тус бүр 300 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг өнөөдрөөс эхлэн олгоно. Зарим иргэд дансгүй учраас данс нээх ажил хийгдэнэ. Иргэдийн тэтгэвэр, хүүхдийн мөнгө, и-баримт, 1072 хувьцааны данс, буюу бүртгэлтэй, ашигладаг данс руу өнөөдрөөс эхлэн мөнгийг шилжүүлнэ. Нийт иргэддээ энэ дэмжлэгийг олгоход 7-10 хоног шаардагдах болов уу. Аль болох хурдан хугацаанд энэ дэмжлэгийг өгнө" гэв.
АДМИН








Нийгэм






