Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярыг эргүүлэн татах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулснаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд мэдэгдлээ. Д.Одбаяр Үндсэн хуулийн Цэцийн дарга байхдаа БНСУ-ын “Korean air” компанийн онгоцоор зорчих үедээ үйлчлэгч бүсгүйн өгзөгт хүрсэн. Түүний энэ үйлдлийг бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг гэж үзэн тус улсад саатуулан, их хэмжээний мөнгөөр торгуулж байсан билээ. Тухайн үед ердөө Цэцийн даргаас чөлөөлөөд өнгөрсөнд шүүмжлэлтэй хандаж Цэцийн гишүүний албан тушаалаас нь нэн даруй чөлөөлөх ёстой гэж гишүүд дүгнэлээ.
Цэцийн дарга болон гишүүд хууль зөрчсөн, мөн гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээр тогтоосон бол УИХ эгүүлэн татаж болно гэж хуульд заасан. Тиймээс бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эгүүлэн татах тухай тогтоолын төслийг боловсруулснаа мэдэгдлээ.
АДМИН








Нийгэм






