Дөрөвдүгээр сарын 10-наас 25-нд буюу 15 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоож, иргэн бүрд 300,000 төгрөг олгохоор болсныг өчигдөр Засгийн газраас мэдээлсэн. Хөл хорио тогтоохтой холбогдуулан хэрэгцээт бүтээгдэхүүнүүдээ авах гэсэн иргэдийн хөдөлгөөн зах, худалдааны төвүүд болон ойр орчимд нь ачаалал үүсгэж байна.
Өнөөдөр 09.00 цагийн байдлаар Хүчит Шонхор худалдааны төв болон ойр орчмын зогсоол талбай дүүрсэн, тухайн худалдааны төвийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн маш их байна.
Иргэдийн нягтрал, бөөгнөрөл үүсч байгаа тул халдвар хамгааллын дүрэм, журмыг баримтлан аль болох худалдааны төврүү чиглэхгүй байхад анхаарна уу хэмээн Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.





АДМИН








Нийгэм






