Говь-Алтай аймгийн Алтай сумын хилийн цэргийн 0214-р ангийн хугацаат цэргийн алба хаагчид өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ний өдөр харуулын даргаа буудаж амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарчээ. Хэргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд цэргүүдийг эрэн сурвалжилж байна.
Хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.
Тэрээр: "Говь-Алтай аймгийн Алтай сумын хилийн цэргийн 0214-р ангийн хугацаат цэргийн алба хаагчид өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ний өдөр харуулын даргаа буудаж амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан. Хэргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд цэргүүдийг эрэн сурвалжилж байна. Байлдааны галт зэвсэгтэй сумтай зугтаасан байгаа. Одоогоор бариагүй байна. Говь-Алтай аймгийн хилийн цэрэгтэй ойр орчимд байдаг айлууд болгоомжтой сэрэмжтэй байх хэрэгтэй байна" гэлээ.
АДМИН








Нийгэм






