Говь-Алтай аймгийн Алтай сумын хилийн цэргийн 0214-р ангийн хугацаат цэргийн алба хаагчид өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ний өдөр харуулын даргаа буудаж амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарчээ. Хэргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд цэргүүдийг эрэн сурвалжилж байна.
Хилийн хамгаалах газраас "Бид хамт байсан цэргүүдээс лавлахад амиа алдсан харуулын дарга цэргүүдэд дарамт огт үзүүлдэггүй байсан. Харин ч эвтэй байдаг байсан, шүлэг, яруу найраг уншиж өгдөг харуулын дарга байсан гэх мэдээлэл өгсөн.
Архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл огт байхгүй. Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол хурандаа, дарга гээд ямар ч албан тушаалтай байсан ажлаас нь чөлөөлөх тогтолцоотой болсон
Тухайн хоёр цэрэг /М, Х/ айлын мотоциклыг гуйж, зарим хүнсний зүйл аваад явсан байна. 50 км явсны дараа бензин нь дууссан гэх мөр олж тогтоосон байгаа. Нэг цэрэгт 25 сум байдаг. Тухайн хоёр цэрэгт нийт 45 сум байгаа гэдгийг олж тогтоосон.
Талийгаачийн хувьд ам бүл тавуулаа. Гурван хүүхэд, эхнэрийн хамтаар амьдардаг байсан. 80 жилийн ойгоор шүлэг, зохион бичлэгийн дэд байранд шалгарч байсан яруу найрагч залуу байлаа" гэв.
АДМИН








Нийгэм






