Архангай аймгийн Ковид-19 халдварын нөхцөл байдлын мэдээллийг Аймгийн онцгой комиссоос мэдээллээ.
Сүүлийн 24 цагт 382 сорьцонд PCR шинжилгээ хийж, шинээр илэрсэн 31 тохиолдол батлагдлаа.
Үүнд: Эрдэнэбулган сум – 12,
Эрдэнэмандал сум – 14,
Хайрхан сум – 3,
Чулуут сум – 1,
Ихтамир – 1 тохиолдол тус тус байна.
Аймгийн хэмжээнд нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 156 болж, 47 иргэн бүрэн эдгэрээд байна.
Нийт тохиолдлоос,
Эрдэнэбулган – 105 тохиолдол
Хайрхан – 15 тохиолдол
Эрдэнэмандал – 29 тохиолдол
Чулуут – 2 тохиолдол
Ихтамир – 2 тохиолдол
Батцэнгэл – 3 тус тус бүртгэгдээд байна.
Сүүлийн 24 цагт бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан- 5, хэвтэн эмчлүүлж байгаа 109 иргэн байна. Ийнхүү нийт эдгэрсэн - 47 иргэн гэрийн тусгаарлалтад шилжлээ.
Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 76, Эрдэнэмандал сумын дэлгэсэн эмнэлэгт 25, Хайрхан сумын эмнэлэгт 7, Чулуут суманд 1 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс:
ХӨНГӨН – 95
ХҮНДЭВТЭР – 11
ХҮНД - 3 гэсэн эмнэлзүйн шинжтэй байгаа юм.
АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ:
-Ойрын хавьтлын 1505 иргэнийн тусгаарлах байранд – 20, гэрийн тусгаарлалт – 1485 иргэн бүртгэлтэй байна. 2-р хавьтлын 2926 иргэн мөн гэрийн тусгаарлалтад авч, хяналт шинжилгээ хийж байна.
-Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 04-р сарын 09-ний өдрийн 00.00 цагийн байдлаар 2974 хүнийг дархлаажууллаа.
-Сүүлийн 24 цагт Эрдэнэбулган суманд 36 обьектын 3360 м.кв, Хайрхан суманд 7 обьектын 2813 м.кв, Эрдэнэмандал суманд 7 обьектын 90 м.кв, аймгийн хэмжээнд нийт 36 обьектын 6263 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ хэмээн аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
АДМИН








Нийгэм






