Dark Light
Нийгэм | 2021-04-09

Ховд аймагт гэрийн ажиглалтад байгаа иргэдийн тоо буурчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 08-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 09-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 314 сорьцод PCR шинжилгээ хийжээ. 

Энэ хугацаанд халдварын тохиолдол 11-ээр нэмэгдэж 111 болсон байна. 

Албаны эх сурвалжийн мэдээлсэнээр “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй халдвартай иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр, гэрийн ажиглалтад байсан иргэдээс халдвар илэрсэн байна. 

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг-1”, “Тусгаарлах эмнэлэг-2”-т нийт 101 хүн эмчлүүлж байна. 10 өвчтөнийг өнөөдөр Тусгаарлах эмнэлэг рүү тээвэрлэнэ. Одоогоор 1 өвчтөний биеийн байдал хүнд, 6 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. 

Өнөөдөр 2 иргэнийг эмнэлгээс гаргаж гэрийн ажиглалтад шилжүүлнэ. 

Өнөөдрийн /2021.04.09-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд 103  иргэн тусгаарлан ажиглах байранд, 210 иргэн гэрийн тусгаарлалтад байна. 

Ойрын буюу 1 дүгээр хавьтлын 923 иргэн бүртгэлтэй байсан бол өнөөдөр /2021.04.09/ 702 болж буурчээ.

Эх сурвалж: Ховд аймгийн Засаг даргын тамгын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16