Dark Light
Нийгэм | 2021-04-09

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэдийг чөлөөлж, Д.Бадарсанг томиллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тушаал гарган ХЭГ-ын даргаар ажиллаж байсан П.Нүрзэдийг чөлөөлж, уг албанд НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсанг томиллоо. 

П.Нүрзэд нь уг албанд 2020 оны 7-р сараас хойш ажиллахдаа үнэт зүйл, үзэл баримтлалаа нэгдүгээрт тавин, амаргүй цагт ХЭГ-ын хүнд ачааг үүрэн, идэвх санаачилгатай ажиллахдаа намынгишүүдээс нэг ч татвар аваагүй, орон нутгийн сонгуульд 8-наймагт ялалт байгуулж, анх удаа 144 суманд ялж,“Хотынхондоо хониор тусалъя,“Малчдадаа тусалъя”аяныг хэрэгжүүлж, бүсийн 5-н чуулган, анхны цахим хурал,ээлжит бус Их хурлыг зохион байгуулснаар АН-ын унасан рейтинг МАН-ыг давсан үр дүнтэй ажилласныг Намын дарга О.Цогтгэрэл онцлон хэлээд цаашдын улс төрийн ажилд нь өндөр амжилт хүслээ.

ХЭГ-ын даргаар томилогдсон Д.Бадарсангийн хувьд НИТХ-ын төлөөлөгчөөр гурвантаа сонгогдон ажиллаж байгаа туршлагатай улс төрч юм. Тэрээр “ Намын дарга О.Цогтгэрэлийн томилгооны гэнэтийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч, Ардчилсан намынхаа шинэчлэлийн үйл хэрэгт өөрийн сурсан мэдсэнээ зориулан ажиллана” хэмээн онцлон  хэлсэн юм. Мөн ХЭГ-ын даргын үүргийн амаргүй цаг хугацаанд амжилттай хашсан журмын нөхөр П.Нүрзэдийн цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.

АН-ын ХЭГ-ын даргаар томилогдсон Даваасүрэнгийн Бадарсангийн товч намтар

Төрсөн он сар: 1977

1995 Нийслэлийн 1-р дунд сургууль

1999-2003 Ибаракигийн технологийн үндэсний коллеж Цахилгааны инженер

2009-2011 Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Бизнесийн удирдлага

2011-2014 Монгол Улсын Их Сургууль Санхүүгийн удирдлага

Боловсрол, мэргэжил: Дээд, Цахилгааны инженер, Бизнесийн удирдлага, Санхүүгийн удирдлага, 

Эрдмийн зэрэг цол: магистр

Ажилласан байдал: 2003-2005 “Монхит трейдинг” ХХК захирал

2005-2007 УБЦТС ХК-ий төслийн ажилтан

2007-2011 “Юу Эм Кэй” ХХК захирал

2012-2016 СБД-ийн Засаг дарга

2012- одоог хүртэл НИТХ Төлөөлөгч

Гавъяа шагнал: Худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан Алтангадас одон

Сонгуульт ажил: 

2012, 2016, 2020 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгч, Тэргүүлэгч

Ам бүл: 6 Эхнэр 4 хүүхэдтэй


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00