Өнөөдөр дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Нийслэлийн хот тохижолтын газрын дарга асан С.Энхсайхан Нийслэлийн Засаг даргад Хүүхдийн паркийн газрын зөвшөөрлийг цуцалж цэцэрлэгт хүрээлэн байгуулах шаардлага хүргүүлж байна.
Тэрбээр "Мөнгөтэй хүмүүс нийслэлчүүдийг дээрэлхэж байна. Олон жилийн түүх дурсгалтай, хүүхдүүдэд зориулсан энэ газарт барилга байгууламж бариулж болохгүй шүү дээ. Би дараах 3 шаардлагыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлж байна.
1. Хүүхдийн паркийн газрын зөвшөөрлийн асуудлаар олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулах
2. Газрын тухай хуулийг удаа дараа зөрчсөн Бодь групп, бусад газруудын газрын зөвшөөрлийг цуцлах
3. Хүүхдийн паркийн газар дээр цэцэрлэгт хүрээлэн байгуулах
Монгол улсын хуулийн 40.1.6-т зааснаар газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн бол газрын эрхийн хүчингүй болгодог
Газрын зөвшөөрөл авснаас хойш 2-оос дээш жил ашиглаагүй тохиолдолд мөн цуцлана гэдэг цагаан дээр хараар бичсэн хууль тогтоомж байдаг.
Энэ бол хүүхдийн өмч. Хүүхэд бужигнаад, гүйлдэж байх ёстой газар. Улаан, цагаандаа гарч дээрэм, хулгай хийж байгаа нь илт байгаа. Нийт талбайн 4/1-т нь л хүүхдийн тоглоом байдаг. Хотдоо байгаа ганцхан талбайг дээрэмдүүлж болохгүй. Маш гоё цэцэрлэгт хүрээлэн барих боломж байна" гэлээ.
АДМИН








Нийгэм






