Dark Light
Нийгэм | 2021-04-09

Харуулын даргаа хөнөөсөн 2 цэргийг нисдэг тэргээр эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говь-Алтай аймгийн Алтай сумын хилийн цэргийн 0214-р ангийн хугацаат цэргийн алба хаагчид өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ний өдөр харуулын даргаа буудаж амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарчээ.

Дээрх хэргийг шалгахаар ХХЕГ , ЦЕГ - ын хамтарсан бүлэг шөнийн 03.30 цагт Улаанбаатараас нисдэг тэргээр хөдөлгөөн үйлдэж , газар дээр нь шуурхай очин , одоогийн байдлаар аймгийн цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид мөрөөр нь мөрдөн ажиллаж байна .

Хилийн харуулд хамт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Д, Т нар хилийн салбарын зүгт зугтаж, энэ хэргийн талаар мэдээлсэн байна. Оргосон байлдагч Х, М нар нь айлын мотоцикль дээрэмдэн унан зугтаж яваа бөгөөд цагдаа, тагнуул, Хил хамгаалах байгууллагаас томилогдсон бүлэг дээрх хугацаат цэргийн алба хаагчдыг мөрөөр нь мөрдөж байна .

 

ХХЕГ - ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ , ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16