Энэ сарын 10-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл Нийслэл хотод хатуу хөл хорио тогтоож байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Цаг үеийн байдал хүнд байна. Шаардлагатай арга хэмжээг өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Хөл хориотой холбоотойгоор дараах шийдвэрүүдийг гаргаж байна. Хязгаарлалт тогтоохгүй хуулийн байгууллагын ажилчид ажлын үнэмлэх, тодорхойлолттойгоор ажилдаа хувийн болон ажлын машинаар зорчино. Ингэхдээ улсын дугаарын тэгш, сондгой тоогоор ээлжлэн зорчино" гэлээ.
Мөн оршуулга, буяны үйл ажиллагаанд оролцох хүний тоог 30-аас хэтрүүлэхгүй байх
Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж байна. Тодруулбал, өглөө 06:30-10:00 цаг, 12:00-15:00 17:30-22:00 цагт зөвхөн хязгаарлагдаагүй салбар, хуулийн этгээдийн ажилтнуудыг зорчуулах
Зөвшөөрөгдсөн салбарын ажилчдын хувийн автомашиныг тэгш, сондгойгоор хязгаарлах зэрэг хязгаарлалт тогтоохыг хэллээ.
АДМИН








Нийгэм






