Dark Light
Нийгэм | 2021-04-09

Алслагдсан дүүргийн иргэдийн ажлын болон иргэний үнэмлэхийг шалгаж товчоодоор нэвтрүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УОК-ын тогтоолын дагуу гаргасан захирамжийг НОК-ын дарга Д.Сумъяабазар танилцуулж байна. Энэ үеэр хотын дарга алслагдсан хорооны иргэдийг хөл хорионы үеэр хэрхэн зорчуулах талаар мэдээллийг өглөө.

Тэрээр: "Улаанбаатар хотын авто тээврийн товчоодод зохицуулалт хийсэн байгаа. Алслагдсан дүүрэг буюу Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд зайлшгүй шаардлагатай үед л зорчих болно. Ингэхдээ иргэний үнэмлэх дээрх хаяг, үйл ажиллагаа явуулах байгууллагын ажилтан гэдгийг нотлох үнэмлэх, байгууллагын гэрчилгээ зэрэг нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтрүүлэх зохицуулалт хийлээ" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16