Бүх нийтийн бэлэн байдалд шилжих буюу хөл хорио тогтоох болсонтой холбогдуулан Засгийн газрын шийдвэр, УОК-ын тогтоолын дагуу Нийслэлийн онцгой комиссоос гаргасан захирамжийг Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцуулж байна.
"УОК-оос тээврийн хэрэгслийг QR-аар зорчуулах асуудлыг судал гэсэн. Үүний дагуу судалсны үндсэн дээр Шадар сайдад танилцуулсан.
Хэрэв QR кодоор зорчуулах бол бүртгэлийн асуудал тулж, хугацаа шаардах учраас тэгш, сондгойгоор явуулах шийдвэр гаргасан" гэлээ.
Мөн Шадар Сайд С.Амарсайхан энэ талаар өөрийн цахим хуудастаа мэдээлжээ.
Тэрээр: "Бүх нийтийн бэлэн байдлын УЛААН түвшинд шилжихтэй холбогдуулан үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн 15 байгууллагын автомашины зорчих хөдөлгөөнийг QR код ашиглан явуулахаар төлөвлөсөн ч мэргэжлийн системийн доголдлоос шалтгаалан хөл хорионы үед бүрэн ашиглах боломжгүй болсоны улмаас УОК-ын Шуурхай Ажлын хэсэг хуралдан Улаан түвшний хөл хорионы үед зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтнууд ажлын үнэмлэхээ үзүүлэн автомашины улсын дугаарын төгсгөлийн тооны тэгш сондгой байдлыг гарагт харгалзан зорчих болон бусад шийдвэрийг гаргалаа" гэжээ.
АДМИН








Нийгэм






