Dark Light
Нийгэм | 2021-04-10

С.Амарсайхан: Вакцины нөөц тасраагүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархлаажуулалтыг зогсоосонтой холбоотой Засгийн газраас мэдээлэл хийж байна. Энэ талаар Шадар Сайд С.Амарсайхан мэдээллээ.

Тэрээр: "2021 оны дөрөвдүгээр сарын 10 буюу өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон. Мөн Ковид 19-ийн эсрэг дархлаажуулалтыг зогсоогоод байгаа билээ. Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс дархлаажуулалт эхэлсэн. Вакцины эхний тунг хийлгэснээс хойш 21-56 хоногийн дараа хоёр дахь тунг тариулах заавартай хэмээн ЭМЯ-наас мэдээлсэн. Дархлаажуулалтаар мэргэжилтнүүд 6 долоо хоног буюу 42 хоног хүртэл сунгах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд хоёр дахь тунг заавал хийлгэх нь зүйтэй. Вакцины нөөц тасраагүй. Одоогоор 192 мянган тун байна" гэлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10