Dark Light
Нийгэм | 2021-04-10

С.Амарсайхан: Хөл хорио бол тоглоом биш

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Вакцин хийхгүй, шинжилгээ авахгүй бол яаж халдварыг багасгаж байна гэж тооцох вэ? 192 мянган тун вакцин байгаа юм бол 4.10-4.25-ны өдрүүдэд хийлгэх хуваарьтай байгаа иргэдэд 2 дахь тунг хийх боломжгүй юу? гэсэн асуултад Шадар сайд С.Амарсайхан хариуллаа.

Тэрээр: "За эхлээд мэдээллийнхнээс үнэн бодит мэдээлэл хүргэхийг хичээж ажиллахыг хүсье. Вакцин авах уралдаан өрнөж байна. Хөл хорио тоглоом биш. Бүхий л боломжит хувилбараар энэ вирусыг давахыг хичээн ажиллаж байна. Вакцины хомсдолд орсон бол ард иргэдээс нуух шаардлагагүй гэлээ. Өчигдөөс 2 дахь тунг эхэлсэн. Хөл хорио болон вакцинжуулалтын нийлүүлэлт хойшилсон зэргээс 2 дахь тунг мөн хойшлуулсан. 21-56 хоногийн хооронд хийхэд дархлал тогтох хувь дээр өөрчлөлт орохгүй. Энэ хооронд өндөр настан, хууч өвчтэй хүмүүсийг гэрээр нь явж дархлаажуулна. Нийслэлд 50 наснаас дээш 260 мянган иргэн байдгаас 50 орчим мянгыг вакцинжуулалтад хамруулсан" гэж хариуллаа.

192'000(нийт үлдэглэл) - 82'000 (AstraZeneca) - 12'800(Pfizer) = 97'200 (verocell үлдэгдэл). Энэ нь өдөрт 30'000 хүнд хийхэд 3 өдрийн л нөөц юм. Харин сүүлийн өдрүүдэд өдөрт 60 орчим мянган тун вакцин хийж байсан. Энэ хурдаар тооцож үзвэл 1.5 өдрийн нөөц үлдсэн гэсэн үг юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10