Dark Light
Нийгэм | 2021-04-10

С.Энхболд: Вакцины тээвэрлэлт хойшилсон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархлаажуулалтыг зогсоосонтой холбоотой Засгийн газраас мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд тодруулга өглөө.

Тэрээр: "4-р сарын 9, 12-нд нийт 600.000 тун вакцин ирэх байсан нь хойшилсон. Үйлдвэрлэгч орон биш тул биднээс хамаарахгүй шалтгааны улмаас вакцины нийлүүлэлт хойшиллоо. Вакцины 2 дахь тунг эхнийхээс 21-56 хоногийн дараа хийлгэсэн тохиолдолд хамгаалах чадвар буурахгүй. 1864 хүн эмчлүүлж буйгаас хүнд 50, эрчимт эмчилгээний тасагт 10 иргэн байна. Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн хүн амаа нэг дэх тунгаар, тавдугаар сарын 31 гэхэд 2 дахь тунг нийслэлийн бүх хүнг хамруулна. Дархлаажуулалтын цэгийг 120-160-аар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Хөл хорио тавигдсаны дараа дархлаажуулалтыг үргэлжлүүлнэ" гэлээ.

Бидэнд шаардлагатай  4,2 сая тунгаас 3,3 сая тунг авахаар гэрээ хэлэлцээрийг хийж байна. 1,7 сая тун вакцины төлбөрийг шилжүүлсэн. Цаашид 1,6 сая тунг авахаар хэлэлцээ хийж байгаа аж. Зургаадугаар сарын эхэн гэхэд хоёр дахь тунг хийж дуусгахаар төлөвлөж байна. Өчигдөр оройн 00 цагийн байдлаар вакцины 192.137 тун вакцины үлдэгдэлтэй байна. Хамгийн ихдээ нэг онгоцоор 300 мянган тунг тээвэрлэн ирэх боломжтой. Нөөц дууссан, нийлүүлэлт дууссан асуудал байхгүй. Зөвхөн менежментийн асуудал байна гэж мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10