Dark Light
Нийгэм | 2021-04-10

Монголын эмэгтэй 3 бөх эхний өрсөлдөгчдөө яллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Казахстаны Алматы хотод болж буй "Токио-2020" олимпын наадмын эрх олгох бөхийн төрлүүдийн Азийн сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрлөөр эхэллээ.

Азийн эрхийн тэмцээнд 62 кг-ын жинд зодоглож буй ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хэсгийн эхний барилдаанаа Узбекистаны Набири Эсенбаеватай хийж 12:3-аар илүүрхэн хожив. Түүний зоонд энэ бөхөөс гадна эзэн орны Айулым Кассымова, БНСУ-ын Ли Хан Би гэсэн бөхчүүд байгаа юм.

Харин 50 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 76 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа нар нэгэн зэрэг барилдаж хоёул ялалт байгууллаа. Дэлхийн 23 хүртэлх насны АШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Ц.Намуунцэцэг Энэтхэгийн Сеемаг цэвэр ялсан бол ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт О.Бурмаа гавьяат мөн Энэтхэгийн бөх Поожаг 3:1-ээр ялав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00