ЭМЯ-наас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаад нийт 831 хүнд шинээр коронавирусийн халдвар илэрч манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 15014 боллоо.
Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өчигдөр 2 хүн коронавирусний халдварын улмаас нас барсныг мэдээллээ.
Тэрээр: " Харамсалтай мэдээ байна. Сүүлийн 24 цагт дахин 2 хүн нас барлаа. 42 настай эрэгтэй, 91 настай эмэгтэй, 2 уушгиндаа хатгалгаатай, амьсгалын цочмог дутагдлаар нас барлаа. Ингэснээр Монгол улсад Ковид 19- халдварын шалтгаанаар нас барсан хүний тоо 22 боллоо. Мөн ковид 19-ийн халдвартай, хорт хавдартай 39 настай иргэн хорт хавдрын улмаас нас барлаа" гэлээ.

АДМИН








Нийгэм






