Сүүлийн 24 цагийн хугацаанд 831 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 15014 боллоо. Шинээр бүртгэгдсэн 831 тохиолдлын 765 нь Улаанбаатар хотод, аймаг орон нутагт 66 тохиолдол бүртгэгдлээ.
Тодруулбал Сэлэнгэ аймагт 7, Хэнтий аймагт 5, Дорнод аймагт 1, Булган аймагт 1, Өвөрхангай аймагт 1, Архангай аймагт 14, Дархан-Уул аймагт 5, Орхон аймагт 2, Сүхбаатар аймагт 4, Ховд аймагт 4, Говьсүмбэр аймагт 10, Төв аймагт 11 тус тус бүртгэгджээ.

АДМИН








Нийгэм






