ЭМЯ-аас цаг үеийн мэдээлэл хийж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 831 хүнд шинээр коронавирусийн халдвар илэрч манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 15014 боллоо.
Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өчигдөр 2 хүн коронавирусний улмаас нас барсныг мэдээллээ.
Тэрээр: " Харамсалтай мэдээ байна. Сүүлийн 24 цагт дахин 2 хүн нас барлаа. Ингэснээр нас барсан хүний тоо 22 боллоо" гэлээ.
Мөн сүүлийн 7 хоногт өдөр бүр хүн нас баржээ.
Нас баралтыг тодруулбал:
Дөрөвдүгээр сарын 2-нд 58, 66 настай хоёр эмэгтэй
Дөрөвдүгээр сарын 3-нд нэг хүн
Дөрөвдүгээр сарын 5-нд 60 гаруй насны нэг эрэгтэй
Дөрөвдүгээр сарын 6-нд нэг хүн
Дөрөвдүгээр сарын 7-нд 4 хүн
Дөрөвдүгээр сарын 8-нд 1 хүн
Дөрөвдүгээр сарын 9-нд 1 хүн
Дөрөвдүгээр сарын 10-нд 1 хүн
Дөрөвдүгээр сарын 11 / өнөөдөр/ 42 настай эрэгтэй, 91 настай эмэгтэй нас барлаа.
АДМИН








Нийгэм






