Dark Light
Нийгэм | 2021-04-11

Маргаашаас ахмад настнуудыг вакцинжуулах ажил үргэлжилнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамны харъя Геронтологийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монголын улаан загалмайн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр ахмад настанд зориулсан коронавирусийн эсрэг вакцинжуулалтын  цэгийг зохион байгуулан ажиллуулж байсан ба цаг үеийн байдлаас шалтгаалан түр зогсоод байв. Тэгвэл маргаашаас эхлэн 11-р сургууль дээр байрлах дархлаажуулалтын цэгээрээ дамжуулан 5000 гаруй ахмад настнуудыг вакцинжуулах аж. Түүнчлэн гэрээсээ гарах боломжгүй, байнгын асаргаанд байдаг 400 гаруй ахмадууд дээр очиж вакцинжуулах гэнэ.

Дархлаажуулалт өдөр бүр 09 цагаас 16:30 минут хүртэл явагдах ба зөвхөн вакцины 1-р тунд хамрагдах хүмүүсд үйлчилж байгаа тул 2-р тунгаа авах хүмүүс 1-р тунд хамрагдсан эрүүл мэндийн байгууллагатаа хандана хэмээн Геронтологийн үндэсний төвөөс мэдэгдлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16