Dark Light
Нийгэм | 2021-04-11

ОУХМ М.Лхагвагэрэл Монголын баг тамирчдын 21 дэх эрхийг эх орондоо авчирлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Казахстаны Алматы хотод болж буй Ази тивийн олимпын эрх олгох тэмцээний 125 кг-д үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээний тамирчин ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Монголын чөлөөт бөхийн тамирчдаас долоо (одоогоор эрэгтэй 2, эмэгтэй 5 эрх аваад байна), Казахстанд болж буй тэмцээний тав дахь эрхийг авчирлаа. Ингэснээр Монгол улс одоогийн байдлаар Токио-2020 олимпын наадамд  оролцох 21 эрхтэй болоод байна. 

Өнөөдөр барилдсан бусад 4 тамирчин олимпын эрхээ авч чадаагүй ч Т.Түвшинтулга, Б.Бат-Эрдэнэ нар хүрэл медалийн төлөө барилдана.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16