Dark Light
Нийгэм | 2021-04-12

Сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн “Нарийн-Ус” гэдэг газар иргэн Д нь дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 01:30 цагийн орчим автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 07:05 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид тус аймгийн Түргэн сумын “Усгүй” гэдэг газраас “Орлого” гэдэг газрын чиглэлд тус аймгийн харьяат иргэн Д/43 настай, эрэгтэй/ “Старекс” загварын бага оврын ачааны автомашинтай зорчиж яваад сураггүй болсныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 09:20 цагт /”Нарийн-Ус” гэдэг газраас зүүн зүгт 2 км-т/ эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16