Dark Light
Нийгэм | 2021-04-12

3 хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 25 боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хүргэлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаад нийт 704 хүнд шинээр коронавирусийн халдвар илэрч манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 15718 боллоо.

Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өчигдөр 3 хүн коронавирусний халдварын улмаас нас барсныг мэдээллээ. 

Тэрээр: " Харамсалтай мэдээ байна. Сүүлийн 24 цагт дахин 3 хүн нас барлаа. 73 настай эрэгтэй, 79 настай эмэгтэй, 60 настай эмэгтэй хүмүүс нас барлаа. Ингэснээр Монгол улсад Ковид 19- халдварын шалтгаанаар нас барсан хүний тоо 25 боллоо" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16