Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр эх орондоо буцах хүсэлтээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт гаргасан байна.
Элчин сайд Ё.Отгонбаяр эгүүлэн татах асуудал өнгөрсөн сард хэлэлцэгдсэн билээ. Тэрбээр 2018 оны гуравдугаар сард АНУ-д суух Элчин сайдаар томилогдож байжээ. АНУ бол манай гуравдагч хөрш, стратегийн түнш орон. Тэгвэл өнгөрсөн гурван жилийн хугацаанд Элчин сайд Ё.Отгонбаяр хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гаргаагүй хэмээн Ерөнхийлөгч үзэж, түүнийг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд УИХ-д саналаа хүргүүлсэн.
Уг саналыг хуулийн хугацаанд нь багтаан буюу гуравдугаар сарын 18-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд Элчин сайд Ё.Отгонбаярыг Элчин сайдаас нь эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж үзсэн юм.
Төд удалгүй буюу энэ сарын 2-нд Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдыг эгүүлэн татах тухай зарлиг гаргасан. Улмаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт албан бичиг хүргүүлж, холбогдох арга хэмжээг ойрын хугацаанд авч ажиллахыг хүссэн.
АДМИН








Нийгэм







