Dark Light
Нийгэм | 2021-04-13

5 ханатай гэр шатсаны улмаас 60 настай эрэгтэй галд өртөж, амь насаа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны “Сэлбэ”-ийн 41 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 18:38 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид иргэн Д-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Х /60 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.   


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16