Dark Light
Нийгэм | 2021-04-13

“Ховд” голын усны түвшин нэмэгдэж 30 өрх усанд автагдах магадлалтай байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Улаан Эрэг багийн “Улаан-Эрэг” гэдэг газар “Ховд” голын усны түвшин нэмэгдэж 30 өрх усанд автагдах магадлалтай байна гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 21:35 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, Аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 4 метр өргөн, 90 см өндөр, 100 метрийн урттай шороон далан босгожээ.

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 09:00 цагаас далан босгох ажлыг дахин эхлүүлэх юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16