Dark Light
Нийгэм | 2021-04-13

Завхан аймгийн Улиастай суманд 72 цагийн тэг зогсолт хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб өчигдөр 23:30 цагт хуралдсан байна. Завхан аймгийн Улиастай суманд өнөө өглөөний 06:00 цагаас эхлэн 72 цагийн хугацаатай тэг зогсолт хийж, хатуу хөл хориог тогтоолоо.

Тус суманд дөрөвдүгээр сарын 4-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн 4 иргэнээс өчигдөр /2021.04.12/ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 3 иргэний хариу "Эeрэг" гарчээ. 

Нэгэн иргэний аав нь хавдартай учир хотод ирж, мэс засалд орж эмчилгээ хийлгэн буцахдаа шинжилгээ өгөхөд сөрөг гарчээ. Харин нутагтаа ирээд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгтөл эерэг гарсан байна. Харин нэг иргэн нь гэрийн тусгаарлалт зөрчжээ. Гэрийн тусгаарлалт зөрчсөн иргэдэд зөрчлийн хуулийн дагуу хариуцлага оногдуулж, заримыг нь баривчилсан хэмээн Аймгийн Онцгой комиссын дарга хэллээ. Халдвартай иргэдийг аймгийн Халдвартын эмнэлэгт хэвтэн эмчилж байгаа аж. 

Ойрын хавьтлын 47 хүнийг тогтоогоод байгаа ба дам хавьтлуудыг тодруулахаар ажиллаж байгааг АОК-оос мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16