Dark Light
Нийгэм | 2021-04-13

Архангай аймагт шинээр 8 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн эдгэрлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймагт сүүлийн 24 цагт 350 сорьцонд PCR шинжилгээ хийж, шинээр илэрсэн 8 тохиолдол бүртгэгдлээ. 

Үүнд: Эрдэнэбулган сум – 6, Эрдэнэмандал – 1, Хайрхан – 1 тохиолдол тус тус байна. 

Архангай аймагт нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 190 болж, нийт 65 иргэн бүрэн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Үүнд:  

2020 онд:   Батцэнгэл – 3 тохиолдол

2021 онд:   Эрдэнэбулган – 125 тохиолдол

Хайрхан – 22 тохиолдол 

Эрдэнэмандал – 37 тохиолдол

Чулуут – 2 тохиолдол

Ихтамир – 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.  

Нийт коронавируст халдварын батлагдсан 190 тохиолдлын хамгийн бага 2 нас, хамгийн их 83 нас, дундаж нас 42.5, дундаж ам бүлийн тоо 4.3 байна. Батлагдсан тохиолдлуудын 58% нь эмэгтэй, 42% нь эрэгтэй байна. Гэр бүлийн хавьтал AR= 48.5. байгууллага хамт олон AR 12.3% байна. 

Аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдлын байршил, хамаарал: 

---Батцэнгэл /2020 он/ - 3 

---Хайрхан: 

- Асгат багаас 4

- Тусгаарлах байрнаас 4

- Эрдэнэмандал суманд буяны ажилд оролцсон 14 

- Нийт 22

---Эрдэнэмандал сум: 

- Буяны ажилтай холбоотой нийт 37 иргэнээс халдвар бүртгэгдээд байна. 

---Эрдэнэбулган сум: 

- Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас 90 

- Shark Gem фитнесс 7

- Нийтийн байрнаас 24

- Орон нутагт зорчих зорилгоор нийслэлээс зөөвөрлөгдөн ирсэн 4, 

- Нийт 125 тохиолдол батлагдаад байна. 

Чулуут, Ихтамир сумдын хувьд дам хавьтлын 3 иргэнд вирусийн халдвар бүртгэгдлээ.

Эх сурвалж: Архангай аймгийн засаг даргын тамгын газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00