Dark Light
Нийгэм | 2021-04-13

Ховд аймагт 280 мянган мкв талбайд ариутгал халдваргүйтгэл хийжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймагт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэн хугацаанаас эхлэн мэргэжлийн байгууллагууд нийт 280 мянган мкв талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна.  

Цаашид мөн ариутгал халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлнэ. Ингэхдээ Ховд аймгийн хэмжээнд энэ долоо хоногт нийтийн эзэмшлийн гудамж талбай, байр, орон сууцны орцонд бүрэн ариутгал халдваргүйтгэл хийхээр төлөвлөсөн аж. 

Аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын мэдээлснээр “Ховд-Жюлы” компани гэрээний дагуу коронавирусний халдвар бүртгэгдсэн байр, орон сууц, гудамж талбайд халдваргүйтгэл хийж байна.

Харин аймгийн Мал эмнэлгийн газар нь халдвар илрээгүй бүх орон сууц (110 байр, 165 орц), гудамж талбай, нүхэн жорлонг халдваргүйжүүлэх ажлыг хариуцан хийх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10