Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2019 оны 332 дугаар тогтоолоор батлагдсан Хөвсгөл нуур орчмын “Эко аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө”-нд нуурт живсэн машин техникийг татаж гаргах ажлыг хийхээр тусгасан байдаг. Энэхүү ажлыг хэрэгжүүлэх зорилгоор ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа бөгөөд нутгийн иргэд болон төрийн зарим байгууллагуудаас авсан аман судалгааг нэгтгэхэд 1950-иад оноос хойш Хөвсгөл нуурын гүнд нийт 50 гаруй тээврийн хэрэгсэл живсэн гэсэн тооцоо байна. Өнөөгийн нөхцөлд нуурын 50 м-ээс илүү гүнд хүн орох боломжгүй байгаагаас техник хэрэгслүүдийн байршлыг тогтоох, гаргах боломжгүй өдийг хүрсэн.
Иймд нутгийн иргэд та бүхэн Хөвсгөл “Далай ээж”-ийн хэвлийгээс аюултай хог хаягдлыг гаргах ажилд иргэний журамт үүргээ биелүүлэн өөрийн хувь нэмрээ оруулж нууранд живсэн машин техникийн талаарх байршлын үнэн бодит мэдээлэл, холбогдох баримтыг өгч бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.
Хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны байр
Холбоо барих утас: 70382066, 88505022
E mail хаяг: Khuvguleg@gmail.com
АДМИН








Нийгэм







