Dark Light
Нийгэм | 2021-04-13

"Хөл хориог 28 хоног тогтоовол 7-р сард 10-аас доош тохиолдол бүртгэгдэнэ"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Дэд захирал Ж.Байгалмаа хөл хорионы үр дүнтэй холбоотойгоор дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр: "Хатуу хөл хориог ямар хугацаанд тогтоохоос шалтгаалан үр дүн гарна. Энэ хугацаанд өвчлөлийн нөхцөл байдал тодорхой хэмжээгээр саарна. Өнөөдөр 885 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр тохиолдлууд нууц үедээ байсан гэж ойлгож болно. Бид хөл хорионы үр дүнг харах хараахан болоогүй байна. Бид тодорхой тооцооллыг хийсэн. Эхний ээлжид 15 хоногийн хөл хориод, дархлаажуулалтын үр дүн 70 хувьтай байна гэж үзэхэд , 15 хоногийн хөл хорионы дараа өдөрт бүртгэх тохиолдлын тоо бага зэрэг буурна. Ингээд 15 хоногийн дараа халдвар авсан тохиолдлын тоо тодорхой хэмжээгээр өсөхөөр харагдаж байна. 28 хоног хөл хорио тогтоогоод, дархлаажуулалтын үйл ажиллагааг үр дүнтэй явуулж, дархлал тогтоцийг 70 хувь байлгавал, долдугаар сарын 1-н гэхэд халдварын тохиолдлын тоо 20 ба 10-аас доошоо байх тооцоолол хийсэн. Өвчлөлийн нөхцөл байдал өдөр бүр өөр, өөр болж буй учир өнөөдрийн тооцооллыг маргааш хийхэд мөн өөр тооцоолол гарах тухай иргэд ойлгох хэрэгтэй" гэлээ.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10