Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл-5-р багийн нутаг дэвсгэрт энэ оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 14:30 цагийн үед 6 хүн угаартаж нас барсан байдалтай олдож цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн байна.
Хэргийг тодруулбал тус багт оршин суух 22-46 насны Т, Г, Ү, О, Х, М нар нь тус багийн нутаг дэвсгэрт самарт явж байхдаа бүхээгтэй /битүү/ машины тэвшин дээр унтаж байгаад угаартаж нас барсан хэргийг тус сумын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
АДМИН








Нийгэм







