Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 12-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 13-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 349 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын тохиолдол 3-аар нэмэгдэж өнөөдрийн /2021.04.13/ байдлаар "Ковид-19"-ийн батлагдсан тохиолдол нийт 131 боллоо.
“Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэдийг эмчилж байсан нэг эмч, тусгаарлалтад байсан нэг эмчээс халдвар илэрчээ.
Нэг тохиолдол нь Эрдэнэбүрэн сумын харьяат иргэн. Тухайн иргэн нь аймгийн төвд буяны ажилд оролцсон байна. Аймгийн Онцгой байдлын газар, Шуурхай штабын шаардлагаар шинжилгээнд хамруулахад халдвар авсан болох нь батлагджээ.
Тодруулбал: 2021.04.08-ний өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын иргэн .... нь Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Домбот хотхонд болсон буяны ажилд ирж оролцжээ. Тухайн иргэнээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авахад эерэг гарсан тул "Өргөө" зочид буудалд тусгаарласан байна.
Үүнтэй холбогдуулан аймгийн "Онцгой комисс"-ын шуурхай штаб 2021.04.12-оос 2021.04.13-нд шилжих шөнийн 04:00 цагт шуурхай хуралдаж, ойрын хавьтлуудыг олж тогтоох тандалт судалгааны ажлуудыг эхлүүлээд байна.
Буяны ажилд оролцож хавьтагч болоод байгаа 3 иргэн эм эмнэлэгийн хэрэгсэл ачсан эрүүл мэндийн байгууллагын машинд сууж зөвшөөрөлгүйгээр Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт очжээ. Мөн ойрын хавьтлын иргэн .... нь Үенч суманд хоёр хүүхэдтэйгээ очсон тул тэднийг ч мөн суманд нь тусгаарлаад байгаа юм байна.
Эх сурвалж: Ховд.мн
АДМИН








Нийгэм







