Dark Light
Нийгэм | 2021-04-14

Холбоочдын хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний 2020-2021 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөө, ангийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу холбоочдын тусгай тактикийн хээрийн сургуулийг “Холбооны ангиуд бүрэн салбараар бүсийн командлалуудын холбоог хангах нь” сэдвийн хүрээнд анх удаа МБР-ын байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуультай хамтатган Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн районд амжилттай зохион байгууллаа. Энэ үеэр хээрийн холбооны зангилгааг дэлгэх, аналоги болон тоон радио релейний шугамыг үүсгэн, видео теле хурал явуулах хувилбаруудыг боловсруулах, дотоод сүлжээг ашиглан мэдээ, мэдээлэл дамжуулах, харилцан ажиллагааны радио торуудын бэлэн байдлыг шалган, экипаж, тоотуудын гар нийлэмжтэй ажиллагаа, офицеруудын оператив, тактикийн мэдлэгийг дээшлүүлсэн нь ач холбогдол өндөртэй болов.

Мөн РЭТ-ийн туршилт судалгааны төвийн бүрэлдэхүүн нисгэгчгүй нисэх хэрэгсэл буюу дрон ашиглан мэдээ мэдээлэл дамжуулах, эсрэг талын нисгэгчгүй нисэх хэрэгслийн давтамжийг тодорхойлж, радио даралт явуулснаар удирдлагыг алдагдуулж, газардуулах, мэдээ мэдээллийг олборлох зэрэг туршилт, судалгааны ажлыг амжилттай хэрэгжүүллээ. МБР-ын байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд Зэвсэгт хүчний 013 дугаар ангиас байнгын болон ХЦАХ-дын салаа тус бүр нэг, Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн эмэгтэй цэргийн алба хаагчийн нэг тасагтай байнгын бүрэлдэхүүний нэг салаа хуягт тээвэрлэгчээр хүч нэмэгдүүлэн оролцсон юм.

Сургуулиар хорлон сүйтгэх бүлгийн ажиллагааг таслан зогсоох, хөнөөлийн голомтоос хүн, техникийг татан гаргах, бүслэн хаах, самналтын бүлгүүдийн ажиллагаа, РЭТ-ийг зохион байгуулах, холбооны зангилгааны аюулгүй байдлыг хангах зэрэг тактикийн ажиллагааг амжилттай зохион байгуулж, офицеруудын гал удирдах чадвар, бие бүрэлдэхүүний бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийн түвшинг хангав.

Хошууч С.Батбаатар (Зэвсэгт хүчний 013 дугаар анги)


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10