Dark Light
Нийгэм | 2021-04-14

4-р сарын 2-оос хойш өдөр бүр нас баралт бүртгэгдсэнээр нас барсан хүний тоо 29 боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-аас цаг үеийн мэдээлэл хийж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 885 хүнд шинээр коронавирусийн халдвар илэрч манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 16603 боллоо.

Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өчигдөр 2 хүн коронавирусний улмаас нас барсныг мэдээллээ. 

Тэрээр: " Харамсалтай мэдээ байна. Сүүлийн 24 цагт дахин  2 хүн нас барлаа. Ингэснээр нас барсан хүний тоо 27 боллоо" гэлээ.

Мөн сүүлийн 9 хоногт өдөр бүр хүн нас баржээ.

Нас баралтыг тодруулбал: 

Дөрөвдүгээр сарын 2-нд 58, 66 настай хоёр эмэгтэй

Дөрөвдүгээр сарын 3-нд нэг хүн

Дөрөвдүгээр сарын 5-нд 60 гаруй насны нэг эрэгтэй

Дөрөвдүгээр сарын 6-нд нэг хүн

Дөрөвдүгээр сарын 7-нд 4 хүн

Дөрөвдүгээр сарын 8-нд 1 хүн

Дөрөвдүгээр сарын 9-нд 1 хүн

Дөрөвдүгээр сарын 10-нд 1 хүн

Дөрөвдүгээр сарын 11-нд 42 настай эрэгтэй, 91 настай эмэгтэй 

Дөрөвдүгээр сарын 12-нд  73 настай эрэгтэй, 79 настай эмэгтэй, 60 настай эмэгтэй

Дөрөвдүгээр сарын 13-нд  20 настай эрэгтэй, 61 настай эрэгтэй

Дөрөвдүгээр сарын 14-нд 44 настай, 49 настай эрэгтэй хүмүүс нас барлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10